“ICE TOP”-ийн Манлай энд явна


 

Монголын хип хоп хамтлагуудын анхдагчдын нэг “Ice Top” өнгөрсөн онд 18 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байсан цаг саяхан. Тэр ч болоогүй хамтлагийнхаа Хаагийг эсэн мэнд болсон хэмээн давхар давхар баярыг хамтдаа тэмдэглэж байсан юм. Харин хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин болсон хойно Хаагий хорвоог орхиж хамтлагт хүнд гарз тохиосон гэхэд болно.
Тэр явдлаас хойш энд тэндэхийн үйл ажиллагаанд тэр бүр үзэгдэхээ болиод байсан хамтлаг одооноос шинэ уран бүтээлдээ орж эхлэхээр болжээ. Тодруулбал тус хамтлагийн Манлай энд тэндэхийн арга хэмжээн дээр харагдах болсон бөгөөд фенүүддээ шинэ уран бүтээлүүдээрээ тун удахгүй бэлэг барина гэсэн шүү.
Э.Нашка