“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо болох юм. Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцоно. Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг эхлүүлэхээр зэхжээ.
Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж. Тиймээс оролцогч гоо бүсгүйчүүд наадмын хүрээнд энэ сарын 23-нд Улсын их дэлгүүрийн 2 давхарт аянаа эхлүүлэх нь ээ. Тэд монголын үндэсний томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулан борлуулах юм байна. Энэхүү борлуулалтын орлогийг бүхэлд нь Хүрээ амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг тохижуулахад зориулах юм байна.
Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлэхээр болжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв