Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлэхээр болоод буй. Аяны хүрээнд “Илгээлтийн эзэд” хамтарсан тоглолтыг Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сумдад тоглох гэж байна. Тус тоглолт энэ сарын 14-нд Улаанбаатар хотоос эхлэх юм.
Тэд “Монгол бөхийн өргөө”-нд энэ сарын 14, 16, 19-ны өдрийн 19.00 цагт тоглох аж. Аяны талаар дуучин С.Жавхлан “Тоглолт үзэхээр ирэхдээ цэцэг биш малчдад хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай. Тоглолтын бүх орлого өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд очих болно.
Тэдэнд сэтгэлийн дэм болохоос гадна эд материалын тусламж үзүүлэх нь чухал” хэмээсэн. Улаанбаатар хотод тоглох тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарчээ. Тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Монгол бөхийн өргөө”-ний билетийн кассаар худалдаалж байна.
Тэдний 13 жилийн дараа хамтран тоглох гэж буй “Илгээлтийн эзэд” аялан тоглолт энэ сарын 20-ны өдрөөс хөдөө, орон нутагт тоглож эхлэх юм байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа