"Америкийн нэкст топ модел" телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий"Азийн нэкст топ модел" шоунд Монгол Улсын загвар өмсөгч анх удаа оролцохоор болсон талаар манай сайт мэдээлж байсан.
Тус шоунд эх орноо төлөөлж загвар өмсөгч С.Төгс оролцож буй бөгөөд урдчилсан шалгаруулалтанд шилдэг 14-т багтаж шоунд оролцох эрхээ авсан юм.Тэгвэл өнөөдөр “Азийн нэкст топ модел”-ын дөрөвдэх улирлын шоу эхэллээ. Шоуны шүүгч, хөтлөгчөөр Сингапурын “Харперс Базаар” сэтгүүлийн загвар хариуцсан эрхлэгч Кэнэт Гох, Нэкст Модел шоуны менежер загвар өмсөгч Кели Тандиано болон модел, жүжүигчин Синди Бишоп нар ажиллахаар болжээ.
С.Төгс эхний өдрийн шалгаруулалтад шилдэг 14 загвар өмсөгчдөөс зургаад бичигдсэн ба түүнийг анх харсан шүүгчид төгс биетэй юм хэмээн ам сайтай байлаа. Дараагийн шалгаруулалт шилэн бөмбөлөгт доторх зураг авалт байсан бөгөөд С.Төгс зураг авалтандаа сэтгэл дундуур байсан хэдий ч шүүгч Синди Бишоп түүнийг “Юунд ч битгий шантраарай, мөрөөдөлдөө хүрэх замаасаа битгий хазаагаарай” хэмээн зоригжуулсан юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв