СУИС-ын оюутан байхаасаа Дэвжээ цэнгээнт нэвтрүүлгийг хөтөлж олны танил болсон, авъяаслаг, чадварлаг жүжигчин Г.Эрдэнэбилэгийг сонирхох бүсгүйчүүд бишгүй их. Тэрээр тийм ч олон эмэгтэйчүүдтэй учир ургуулж олны хэ аманд өртөж байгаагүй нэгэн. 30 насны босгыг алхаад удаагүй байхдаа нэгэн киноны нээлтэнд найз бүсгүйтэйгээ ирсэн нь анхны тохиолдол байлаа.
Харин удалгүй хосууд хүүтэй болж найз нөхөд, хамаатан саднаа баярлуулжээ хэмээн шуугиж байсан цаг саяхан. Тэгвэл авъяаслаг залуугийн хүү Э.Билгүтэй нэг нас хүрчээ. Хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ цуглан нижгэр тэмдэглэсэн ба олны танил эрхмүүд гэр бүлээрээ ирсэн байсан нь олны анхаарлыг ихэд татжээ.
Нэг үеийн найзуудтайгаа хамтран Үргээлэг хэмээх онц сонирхолтой уран сайхны кино хийж олны хүртээл болгоод үзэгчдээс сайн гэсэн үнэлгээг авсан. Тэгвэл энэ сарын 19-нд Үргээлэг-2 УСК-ны нээлтээ хийхээр тун завгүй ажиллаж байгаа гэнэ. Үзэгчид дунд ч их хүлээлт үүсээд байгаа ба Эби энэ кинонд гол дүр бүтээж байгаа юм.
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв