Соёлын тэргүүний ажилтан, дуучин Р.Номин-Эрдэнэ 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулжээ. Тэрээр урлагт тэр тусмаа өнөөгийн нийгэмд уран бүтээлчид хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлд чиглэсэн бүтээл туурвих нь ховор байгаа учраас ийнхүү уран бүтээлээрээ бусдадаа үлгэрлэхээр эргэн тайзнаа гарч байгаагаа дуулгалаа. Гэхдээ тэрээр энэ удаад гар хоосон эргэн ирээгүй.
Шинэ клипний нээлтээ толилуулан хийх ажлуудаа танилцуулсан.Дуучин Номин 2015 онд “Бяцхан зүрх” ТББ-ын байгуулан анхны ажлаа нь БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр эхэлснийг дуулгалаа. Энэ төслийнхөө хүрээнд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байна.Өнөөдөр уг цомгийнхоо хамгийн анхны дуу болох “Бяцхан зүрх” дуугаа дүрсжүүлснээ ийнхүү танилцуулаа.“Бяцхан зүрх” цомог нь хүүхдийн 20 дуунаас бүрдэх бөгөөд цомгийн нээлтийг ирэх сард багтаан хийхээр төлөвлөж байгаа аж.
“Бяцхан зүрх” ТББ нь зөвхөн дуу төдийгүй нийгэмд чиглэсэн, хүүхдийн төлөө сайн дурын ажлуудыг хийх болно. “Би уран бүтээлийн шинэ аяллаа эхлэхээр зүрх шулуудан, ханцуй шамлан орж байна. Уран бүтээлчид бидний хувьд ил гарч нийгмийн сайн сайхны төлөө зоригтой, эрч хүчтэй хөдлөх цаг нь ирсэн” хэмээн тэрээр онцлон ярьсан юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв