Өнөөдөр өглөө цахим сүлжээнд нэгэн гэгээлэг мэдээ олны анхаарлыг татан байлаа. Энэ бол “Autоmania Mongolia” фейсбүүк хуудсанд тавигдсан гэрэл зураг мэдээллүүд юм.
Тодруулбал, “2016.03.05.11 цагийн байдлаар аврах ажиллагаанд клубуудын нийт 70 орчим машин 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож 150 орчим машин 350 орчим хүнд туслалцаа үзүүлсэн байна.
"Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо"
MOF,
"Mongolian Pajero Club"
"Mongolian Hummer Club",
"Mongolian Landcruiser Club",
"Patrol Club",
"Patrol Y60",
"Jeep Wrangler Club"
, "LX 470 Club",
"Mercedes Benz Club",
“Mongoliin Toyota Hilux”,
“4runner”,
“Tacoma group”,
"Landcruiser 70 series Mongolia",
“High Lux”
клубынхэн өчигдөр орой ийнхүү баруун зүүн чиглэлд цасанд боогдсон суусан иргэдэд тусалжээ. Тэд зөвхөн цасанд суусан боогдсон гацсан авто машинаараа туслаад зогсохгүй тухайн газарт ажиллаж байгаа ОБЕГ-ынханд болон тусламж хүссэн иргэдэд халуун хоол цайгаар үйлчилсэн байна. Энэхүү аврах ажиллагааг ОБЕГ-тай хамтран зохион байгуулж, өөрсдийн хөрөнгөөр авто машиндаа шатахуун хийн тусламжийн гараа сунган ажиллажээ.
Монголчууд хэрэгтэй цагт, хэрэгцээтэй зүйлсээрээ нэг нэгэндээ сэтгэл гарган ажиллаж байгаа нь өнөөдөр ийнхүү цахим сүлжээнд олны хайр, хүндлэлийг хүлээн байлаа.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв