Цаг агаарын эрс тэс уур амьсгалд дасан зохицож амьдардаг монголчуудын тухайд гоо сайхандаа анхаарахгүй байхын аргагүй. Тэр ч утгаараа охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч гоо сайхандаа цаг заваа гаргах болсон. Гэхдээ энэхүү хэрэгцээ шаардлагад тохирсон чанартай, мэргэжлийн хамт олноос үйлчилгээг авч чадаж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлэх боллоо. Сайны хажуугаар саар гэгчээр саяхан цахим сүлжээнд нэгэн зураг нийтлэгдсэн юм.
Энэ бол нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Dermaesthetic beaty clinic” гэнэ. Тэд үйлчлүүлэгчдэдээ гоо сайхны клиникийн наад захын шаардлага хангахгүй орчинд үйлчилгээ үзүүлж байгааг энэхүү зургаас харж болно.Тодруулбал, гоо сайхны эмчилгээг хэзээ ч хивстэй орчинд хийдэггүй. Учир нь хивс хивсэнцэр их хэмжээний тоосжилттой байдаг учраас үүнээс үүдэн ямар нэгэн сөрөг үр дагавар гарах магадлал өндөр. Бас хэзээ ч гоо сайхны эмчилгээ үзүүлэгч ариутгалын бээлийгүйгээр тариа тариуртай харьцаж болохгүй.
Энэ бол халдвар авах өндөр эрсдэлийг дагуулдаг. Тэд энэ бүхнийг зөрчсөн ийнхүү үйлчилгээгээ явуулдаг аж.Мөн гоо сайхны үйлчилгээ явуулж байгаа орчинд үйлчлүүлэгчдийн цүнхийг ил задгай тавьдаггүй гэх мэт олон эрүүл ахуйн ямар ч шаардлагагүй хангаагүй байна.Энэ мэтийн шаардлага хангахгүй газруудад итгэж хэдэн зуун мянган төгрөг, хайран цаг, заваа үрсээр байгаа юм биш биз.Та үйлчлүүлж байгаа орчин тухайн хамт олныхоо мэргэжлийн дадлага, туршлагыг судлах зайлшгүй хэрэгтэй.
Түүнээс биш хэн нэгний амнаас дам сонссон мэдээллээрээ гоо сайхны үйлчилгээ авахаар зорих нь таны гоо сайхны эрсдэлд оруулна шүү.Энэ мэт шаардлага хангахгүй гоо сайхны үйлчилгээ явуулдаг газрууд өнөөдөр нийслэлд хэдэн зуугаараа байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас үүнд хяналт тавьж цэгцлэх хэрэгтэй болов уу.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа