Гадаадаас ирснээсээ хойш дэлгэцийн уран бүтээлд эргэн орсон жүжигчин О.Цэнгэл сүй тавьсан талаар нэг хэсэг цахим ертөнцөөр тарсан.
Тэгвэл түүний хайрыг булаасан залуугаар “Universe best songs”-ийн шилдэг оролцогчдын нэг болох Э.Мишээл тодорчээ. Хэдийгээр О.Цэнгэл хайрын эзнээ олноос нууцалж байсан ч тэдний харилцаа улам гүнзгийрч, сүй хүртэл тавьсан тул ийнхүү хайртай залуугаа ил болгосон байна.Э.Мишээлийн хувьд хайртай бүсгүйдээ ихэд халамжтай нэгэн гэнэ.
Энэ талаар О.Цэнгэл цахим хуудснаа “Надаар хоол хийлгэж идэхдээ биш надад хоол хийж өгөөд инээмсэглээд идэхийг минь харах, надаар массаж хийлгүүлэх биш миний нурууг илж, үсийг минь зөөлөн илбээд тайван унтахыг минь харах тэрний хамгийн их аз жаргал нь гэсэн ” хэмээн бичжээ. Тэгвэл тэд саяхан манай дуранд ийнхүү өртсөн юм. Магадгүй сүй тавьсан хос ээжүүдийнхээ хамт ийнхүү хамтдаа зоог барьсан бололтой.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа