Ука Лондонд тоглолтоо хийнэ


 

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука шинэ оны өмнөхөн өөрийн бие даасан цомгоо гаргасан билээ. Тэгвэл дуучин бүсгүй маань энэхүү цомгийнхоо баярыг гадаадад суугаа суугаа монголчууддаа зориулан хийхээр болжээ.
Түүний "11.06" шинэ цомгийн баяр ирэх сарын 7-нд Лондон хотын "Hard rock cafe"-д 20.00 цагт эхлэх юм байна. Тоглолтонд саксофонч Роб Марч, шилдэг DJ бүжигчидтэйгээ нэг үдшийг мартагдахааргүй өнгөрөөх гэнэ.
Ука өнгөрсөн жил Англид амаржин бүл нэмсэн бөгөөд эх орондоо ирсэн даруйдаа уран бүтээлдээ шаргуу орж хамтлагаараа VIP тоглолтууд хийсэн юм.