“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан. Уг хөтөлбөрийг төрийн түрээсийн орон сууц, орон нутгийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэйгээр хэрэгжүүлэх юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах бөгөөд иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг БХБЯам баталж, улмаар Төрийн орон сууцны корпораци нь гүйцэтгэх дотоод журам баталснаар хөтөлбөр бүрэн хэрэгжих юм. Уг ажлын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарсан юм. Тогтоолын дагуу
| Аймгийн нэрс | Түрээсийн орон сууцны тоо |
| Архангай |
120 |
| Увс |
84 |
| Дархан-Уул |
83 |
| Сэлэнгэ |
90 |
| Хэнтий |
96 |
| Ховд |
96 |
| Хэнтий-Бор- Өндөр |
10 |
|
Улаанбаатар хотод |
Өрөөний мкв |
Түрээсийн орон сууцны тоо |
| “Буянт-Ухаа 2” хороолол |
39,30 |
250 |
| “Буянт-Ухаа 2” хороолол |
49,23 |
100 |
Орон сууцныг түрээслэхээр бэлтгэл ажил хангаад байна.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шалгуур
Бүртгүүлэх бичиг баримт
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд
| Зорилтот бүлэг | Түрээсийн орон сууцанд хамрагдах хувь, % | |
| Улаанбаатар | Орон нутаг | |
| Залуу гэр бүл /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр/ | 20 | 10 |
| Төрийн албан хаагч | 15 | 30 |
| Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч | 30 | 20 |
| 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй | 10 | 10 |
| Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд | 15 | 20 |
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл | 5 | 5 |
| Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх | 5 | 5 |
Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөрэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метрквадрат байхаар тусгажээ. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана.
ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо