“Хосбилгүүнзул” ХХК 2016 оны нэгдүгээр сараас эхлэн “Хариу нэхээгүй тус” аянг өрнүүлж эхэлсэн билээ. Энэхүү аяныхаа хүрээнд цагаан сарын өмнөхөн 8 айлд цагаан сарын тавгийн ул боов, идээ будаа, чихэр, жимс, ширээ, халуун сав, аяга, таваг, халбага, ахуйн хэрэглээний бараа гээд баярын ширээ зэхэх хэрэгцээт бүхнийг нь бэлдэж өгсөн билээ.
“Хосбилгүүнзул” ХХК нь энэхүү хүмүүнлэгийн аяны хүрээнд “Хариу нэхээгүй тус Challenge”-г байгууллагуудын дунд эхлүүлэх гэж байна. Энэхүү “Challenge” нь гурван байгууллагыг сайн үйлсийн аянд уриалн дуудах юм байна.Ингээд тэд “Хариу нэхээгүй тус Challenge”-д “Шижир” ХХК-ийн захирал Ганзориг, “Нар Мон” ХХК-ийн захирал Л.Солонго, “Батбайгаль” ХХК-ийн захирал С.Байгальмаа нарыг урьжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Танай байгууллагынхан хэн нэгэнд тусалсан тэр сайхан сэтгэлийн хариу нь эргээд танай байгууллагад хэд дахин үржигдэн очих болно. Хүнийг баярлуулна гэдэг юугаар ч хэмжишгүй аз жаргал байдаг билээ хэмээн энэхүү урилгыг хүргүүлж байгаа юм. Бид “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно