Туркийн нийслэл Анкара хотод өчигдөр орой халдлага болж, 28 хүн нас барж, 61 хүн бэртжээ. Халдлага Анкара хотын захиргааны дэргэд болсон бөгөөд тэсэрч дэлбэрэх бодис дүүрэн цэргийн гурван тээврийн хэрэгсэл замын гэрэл дээр зогсож байхдаа ийнхүү дэлбэрсэн байна. Уг халдлага болсон газар нь Туркийн парламент болон цэргийн төвтэй ойр байжээ.
Халдлагын дараа хотын дээгүүр их хар утаа тэнгэр хүү цойлон байсныг иргэд харсан байна.
Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Кутрулмусын мэдээлснээр энэхүү халдлагын улмаас 28 хүн нас барж, 61 хүн бэртжээ. Хохирогчдын зарим нь энгийн иргэд байсан аж.
Дэлбэрэлт болсон газар түргэн тусламж болон галынхан цаг алдалгүй ирж шуурхай ажиллажээ.
Мөн тус улсын Аюулгүй байдлын хүчин дэлбэрэлтийн дараа сэжигтэй ачааг хяналтдаа авсан байна.
Түүнчлэн Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг энэхүү халдлагыг “Алан хядах үйлдэл” хэмээн нэрлэжээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "Манай хилийн дотор болон гадна болж буй халдлагуудад авах хариу арга хэмжээг бид илүү хүчтэй болсоор байгаа гэж тодорхойлж байгаа” хэмээн хэлсэн юм. Тэрээр өнөөдөр Азербайжан Улсад хийх байсан айлчлалаа цуцалжээ.
Туркуудын үзэж байгаагаар энэхүү халдлагыг ISIS эсвэл Курдын дайчид үйлдсэн хэмээн сэжиглээд байгааг Ойрхи Дорнод бодлогын Вашингтон хүрээлэнгийн ахлах судлаач хэлжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв