УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Шинэ дэлхий" телевизийг хариуцаж байсан ч хэд, хэдэн захирлын нүүрийг үзэж, цалин мөнгөө ч цагтаа тавьж чадахгүйд хүрч ажилтан ажиллагсдаа зутраасан гэх мэдээлэл бишгүй л чих дэлсэж байв.
Уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн, Монголын тэргүүн баячуудын нэг МАК-ийн эзэн Б.Нямтайшир охин Н.Цэлмүүндээ "Шинэ дэлхий" телевизийг бэлэг болгон өгсөн гэх мэдээлэл ч нэг хэсэг цацагдаж байв.
Удтал телевизийн салбар мэддэггүй олон захирлын нүүр үзсэн "Шинэ дэлхий" телевиз одоо л нэг уран бүтээлчдийг мэддэг, ойлгодог уран бүтээлч захиралтай болж байгаа аж. Тэгвэл тэр захирал нь рок попын ертөнцөөс телевизийн уран бүтээл рүү "үсэрсэн" дуучин Э.Ганболор юм. Тэрбээр “Шинэ Дэлхий” телевизийн захиралаар томилогдсоноосоо хойш тус телевизэд иж бүрэн шинэчлэл хийхээр ажилдаа ханцуй шамлан оржээ. Юун түрүүнд телевизийн нэрээ “VTV” HD гэж нэрлэн,энгийн боловч агуулгын хувьд өргөн цар хүрээг илэрхийлсэн “Бид Монголдоо хайртай” гэсэн шинэ уриандор үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.
Дашрамд дурьдахад дуучин Э.Ганболор ток шоуны хөтлөгч болохыг мөрөөддөг байсан бөгөөд өдгөө энэ хүслээ биелүүлэн өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох гэж байгаа гэсэн.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ