Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хоёр дахь тулаанаа өнгөрөгч 4 дүгээр сард хийсэн. Түүний өрсөлдөгч нь мэргэжлийн дэвжээнд 14 удаа тулаан хийж байжээ. Н.Төгсцогтын хувьд энэ тулаанд орохдоо найман кг жин хассан байна.
"Стаб хаб" хэмээх задгай цэнгэлдэхэд болсон тулаан ердөө 1 минут 24 секунд vргэлжилж, Монголын боксчин Н.Тегсцогт нокаутаар өрсөлдөгчөө ялж, мэргэжлийн бокст хоёр дахь ялалтаа байгууллаа. "King Tug" хэмээх мэргэжлийн боксчдын дунд нэрлэгдэх болсон Н.Төгсцогт ийнхүү эхний хоёр тулаанаа нокаутаар эхний раундад яллаа.
Түүний дараагийн өрсөлдөгч нь дэлхийн зургаан удаагийн аварга Мексикийн домогт боксчин Хулио Сезар Чавесийн бага хүү Хулио Сезар Чавес юм байна.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ