Намхан биенд их юм бий...


Vanquish хамтлагийн гишүүн Цэцэ буюу Н.Цэцэнбилэг 2004 онд энэ хамтлагийг байгуулж залуусыг байлдан дагуулсан “Excel” дууг гаргаж, түүний дараа “Миний пүүз” дуугаа гаргаснаар түүнийг танихгүй хүнгүй болсон. Өөрийн үзэл бодлоо дуугаараа чөлөөтэй илэрхийлж, бусдаас багагүй шүүмжлэл хүртэж явсан удаа ч бий. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч явбал амжилт аяндаа ирдэг.

 

Реппер Цэцэ сүүлийн үед нийгмийн эмзэг давхрагын болон, асрамжийн газрын хүүхдүүдэд туслах зорилготой клуб нээсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь маш амжилттай явж байгаа.Намхан хэмээн хочлуулдагч Цэцэ шиг жижиг биендээ багтамгүй их ажил амжуулдаг реппер ховор биз ээ.