Гунхнаа л гэнэ шүү...


2008 оны Бээжингийн олимп Монголчуудад үнэхээр ээлтэй байсан . Монголын спортын түүхэнд байгаагүй их амжилтыг гаргасан тамирчид маань одоо ч "шинэ" хэвээрээ анхаарлын төвд байна.

 

Тамирчин бүрийн их амжилтынх нь ард үргэлж сайн эхнэр нуугдаж байдаг. Олимпийн алтан медальт МУХБ Э.Бадар-Ууганы арын албыг сайтар хашдаг эхнэр Азжаргалдаа аварга маань үргэлж хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дамжуулан сэтгэлийн үгээ илгээдэг.

 

Аваргийн гэргий миссээс дутахгүй сайхан бүсгүй бөгөөд аливаа арга хэмжээнд очихдоо үргэлж өөрийгөө болон бусдыг хүндлэн хамгийн сайхан харагдахыг хичээдэг билээ.