Монгол, Япон байтугай дэлхийн хүндлэлийг хүлээсэн Асашёорюү Д.Дагвадоржийн хувийн амьдрал олны нүдэн дээр үргэлжилж байна. Тэрбээр гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээр түүний шинэхэн бөгөөд нууцхан амьдрал хүн бүхний өмнө ил болсон. Их аваргийн шинэ найз бүсгүйг дипломат айлын ганц охин Б.Лагшми гэдэг. Эмч мэргэжлээр сурч буй чамгүй боловсролтой бүсгүйг дараагийн ханиараа сонгов бололтой.
Б.Лагшмиг мундаг боловсролтойн дээр орос, англи, франц хэлтэй, өдгөө япон хэл сурахаар шамдаж буй гэх. Боловсрол өндөртэй тэрээр сайхан ааль, үзэсгэлэнт төрхөөрөө хадмуудаа аргагүй хүлээн зөвшөөрүүлж чадсан гэх яриа ч бий. Б.Лагшми нь өдгөө Мэдрэлийн эмчээр мэргэжил дээшлүүлэн сурахын хажуугаар сургуульдаа ажилладаг байна.
Хаяахан найз нөхдийнхөө хамтаар кино нээлтэд очдог тэрээр өнгөрсөн амралтын өдөр “Люмино” хамтлагийн “Хэмнэл нэрэгч” тоглолтыг үзсэн юм. Хар торон оруулгатай даашинзаар гоёсон түүнийг хип хопт тэгтлээ дуртайг нь мэдсэнгүй.
Өдгөө тэрээр их аваргатай “Japan town”-д хамтдаа амьдарч байгаа гэсэн шүү.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна