МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа УИХ-ын дарга З.Энхболдтой Ардчилсан намын даргынх нь хувиар уулзана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл тэд өнөөдөр Төрийн ордонд болзож, 30 орчим минутын албан уулзалт хийсэн гэнэ. Ингэхдээ Н.Энхбаяр ганцаар уулзсангүй. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нарын хамт АН-ын даргатай уулзсан байна. Уулзалтаар чухам юун тухай хэлэлцэж тохиролцсон нь тодорхойгүй байгаа юм.
Өчигдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан болж, Засагт орох шийдвэр гаргасан. Түүнчлэн "Шударга ёс" эвсэл бүлэг Засгийн газарт хамтрах Эвслийн бүлгийн ажлын хэсэг байгуулж, тэргүүнээр нь Н.Энхбаяр, бүлгийн даргаар Н.Батцэрэг, дэд даргаар З.Баянсэлэнгэ нарыг томилоод байгаа.
Тэгэхээр хоёр намын даргын уулзалтын сэдэв МАН-ын зургаан сайдын ор залгах шинэ сайдын томилгоо байсан байж болзошгүй. МАХН-ын дарга хүү Э.Батшугарын хамт Төрийн ордноор эргэлдэх болсон нь түүнийг сайдад зүтгүүлэх нь гэсэн таамгийг баталж байна гэж ярих хүмүүс байна.
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна