Өнгөрсөн амралтын өдрүүдээр 500 гаруй сая төгрөгийн төсөвтэй Даншиг наадам боллоо. Чингисийн талбайд 500 лам ном хурснаар 92 жил завсарлаад байсан Хүрээний даншиг наадам нижгэр эхэллээ. Шашин төрийг хослуулсан их даншиг наадам лам нарын дундах унзад хоолойн болон балин тосон урлалын уралдаан, эгэл иргэдийн дэмбээ, хуруу наадгай, жороо морины уралдаан гээд үзэх харах зүйлтэй сайхан боллоо гэж магтах хүн бишгүйдээ байна.
Даншигт 256 бөх зодоглон эр бяраа үзсэнээс Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж Даншигийн арслан хэмээн цолыг хүртэж хурсан олноо баясгасан юм. Даншигийн түрүүг авч арслан цол хүртсэн түүнийг нутгийн найз жүжигчин Цоомоо гэртээ урьж хамтдаа баярыг нь тэмдэглэжээ.
Мөн энэ жилийн улсын наадамд тунаж үлдэн начин цол хүртсэн Чөлөөт бөхийн ази тивийн аварга, чөлөөт бөхийн барилдааны ОУ-ын хэмжээний мастер Ч.Ганзориг нар нэг нутгийнх аж. Нутгийн андууд хамтдаа цагийг өнгөрөөж зургаа татуулжээ.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна