Гайхалтай цуглуулгын эзэн АПУ-гийн захирал П.Батсайхан


П.Батсайхан захирлын тухайд Монголын шилдэг бизнесмэний нэг төдийгүй биеэ авч яваа байдлаараа залууст үлгэр дуурайл болох нь бий. Түүний бусдаас онц­гойрох нэг ялгаа нь уран зургийн цуглуулга. Үүнийгээ баталж Монголд дэлхийн шилдэг уран зургуудыг үнэ хайрлалгүй “импортолсон” ч гайхамшигтай цуглуулгыг нь хэр баргийн хүн үзэж харж чаддаггүй нь харамсалтай.

 

Учир нь П.Батсайхан захирал тэрхүү үнэт баялгаа олны нүдэнд ил байлгахаас зайлсхийдэг бололтой юм билээ. Уг нь Монголд оруулж ирж чадсан юм чинь ганц удаа ч болов олны мэлмийг баясгахад буруудахгүй л байх. Гэхдээ тэр бол өөрийнх нь шийдвэр байх нь ойлгомжтой.