”Харанга” хамтлагийн гитарчин УГЖ Энхманлай бөөгөөр тодорч, онгодоо хүлээн авлаа


Урлагийн тогооноос дахин нэг бөө мэндэллээ. Хошин урлагийн жүжигчин Алтанцэцэг буюу Ааяагаас эхэлж, залуу жүжигчин Ц.Ганзориг, жүжигчин Т.Эрдэнэтогтох нараар бүл нэмсэн урлагийн бөө, удгадын жагсаалт цааш үргэлжлэх нь. “Харанга” хамтлагийн гитарчин УГЖ Энхманлай бөө болж, онгодоо хүлээж авчээ. “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг оруулж тоолвол рок попын амьд домог болсон энэ хамтлагаас хоёр дахь бөө төрж байгаа нь энэ.