"Номин талст" хамтлагийн ахлагч Д.Батсүхийн хайртай эхнэрийнх нь ганц охин өдгөө насанд хүрсэн том охин болсон. Өвөөгийнхөө гал голомтон дээр төрсөн ганц зээ охин нь юм болохоор нэрт өмгөөлөгчийн хайрын галыг бадраасан эрх танхи өссөн хөөрхөн охин бий.
Дуучин залуугийн маань хайрыг татсан бүсгүй бол бидний сайн мэдэх өмгөөлөгч Ж.Нарангэрэлийн ууган охин бөгөөд МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, Францад боловсрол дээшлүүлсэн мэдлэгтэй бүсгүй бий. Мөн бага залуу байхдаа загварын тайзнаа гунхаж явсан гэдэг. Залуу насных нь алдаа оноо гэлтэй Танан охиноо тэвэрч үлдсэн Н.Жаргалан бүсгүй өдгөө хайрт ханьдаа хүү төрүүлж өгч аз жаргалтай амьдарч яваа.
Амьдралын хатуу хөтүүг туулж сайхан амьдарч яваа эгэл бүсгүйн залуу насных нь хуулбар болсон хөөрхөн охин нь найз залуутай болжээ. Тэдний хамт авахуулсан зурагнууд цахим хуудаснаа тарж, хуримын зар дуулгах бий гэх бор шувуу нисэх боллоо. Ингээд тун удахгүй "Номин талст" хамтлагийн ахлагч Д.Батсүх болон түүний хайртай эхнэр Н.Жаргалан нар эмээ өвөө болох бололтой.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна