Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хайрын эрэлд” зэрэг олон киноны гол дүрд тоглон авьяас чадвараа гайхуулсан жүжигчин Б.Баярмаа өөрийгөө тун ч азтай нэгэн гэдэг юм билээ.
Эцэг эхийн хайранд умбаж өссөн танхил бүсгүй Багануур дүүргээрээ овоглох дуртай. Амьдралын баяр жаргал, хайр дурлал, анхны учрал бүхнээ эндээс олсон гэх тэрбээр ажил төрөл нь бүтэмжтэй яваагаа ч аз хэмээн бахархдаг. Дунд сургуулиа төгссөн даруйдаа Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байсан жүжигчин бүсгүй заяаныхаа ханийг ч удаан хайгаагүй гэдэг.
Түүний харцанд торж, хайрыг нь булаасан адтай залуу бодож төлөвлөсөн зүйлгүй, шуудхан л хамтын амьдралаа босгохоор яарсан хэмээх сонирхолтой түүхийг өгүүлдэг. Өдгөө гуч хүрээгүй насандаа гурван охин төрүүлж айл гэрийн сайн эзэгтэй болсон Б.Баярмаад хайраа илчлэх залуус олон байдаг ч тэрбээр тоож хардаггүй юм байх.
Тэр ч бүү хэл, нэгэнтээ УДЭТ-т ажиллахаар сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч өвөр түрийдээ орох санал тавьснаар хүсэл нь мохсон тухай илэн далангүй ярьж, хэсэгтээ л тус театрынханд ад үзэгдсэн удаатай. Түүний нөхөр Ариунболд эхнэр хүүхэдтэй халамжтай нэгэн тул жүжигчин бүсгүйд ажлаа хийх боломж олддог болохоор ар гэртээ санаа зоволгүй уран бүтээлээ хийсээр байгаа.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна