Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Давгадорж “Амжилтын эзэд” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож буй. Эр бяр, хүч чадлаараа Монголчуудын бахархал болсон их аваргыг энэ шоуны шилдэг оролцогчдын нэг болж нүд баясгаж, сэтгэл хөдөлгөнө хэмээн олон хүн бооцоо тавин хүлээж буй.
Шоунд оролцогч Монголын шилдэг тамирчид маань сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай, софт теннис, дугуй, уртын харайлт, волейбол зэрэг спортын 12 төрлөөр өрсөлдөхучиртай. Гэтэл аварга Дагвадорж маань анхны гараа болох дугуйн уралдааны үеэр бахардан унаж, шоу зохион байгуулагч нарыг ихэд сандаргажээ.
Зодог тайлснаас хойш их спортоос холдож, бэлтгэлгүй байснаас болсон уу монголчуудын бахархал болсон их аварга эхний тэмцээндээ ийнхүү бахардсан нь ирэх сарын 20-доор телевизээр цацах шоуг улам сонирхолтой болгож мэдэхээр байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ