2013 оны наймдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Улс төрийн тойм сонин, Монголын үнэн, Өнөөдөр сонин болон www.wikimon.mn, www.times.mn, www.zindaa.mn, www.new.mn, www.ipost.mn зэрэг мэдээллийн сайтад “Дархан-Уул аймгийн эмч дөрвөн сартай, хоёр нярайд вакцин хийх гээд андуурч, буруу тариа хийсний улмаас энджээ” гэх мэдээлэл гарчээ.
Энэхүү мэдээлэл нь худал, ташаа болох нь тогтоогдсон бөгөөд эндсэн гэх хоёр нярай эсэн мэнд байна. Дархан-Уул аймгийн 16 дугаар багийн харьяат, гурван сар 10 хоногтой хоёр ихрийн нэг нь 8 дугаар сарын 1-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт уушгины үрэвсэл хэмээн үндсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Одоогоор нярайн биеийн байдал сайжирч, эмнэлгээс өнөөдөр буюу 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гарсан болно.
Энэ мэтчилэн зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд санаатай болон санамсаргүйгээр худал мэдээллийг олонд түгээх, гүтгэн доромжлох, мушгин гуйвуулах болчимгүй үйлдэл гаргасаар байна.
Амьд сэрүүн байгаа ихэр нярайг хэдийнэ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн мэтээр мэдээлсэн нь зөвхөн үнэнийг мэдээлэх сэтгүүлчийн ёс зүй алдагдсан төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо гэж Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамнаас үзэж байна.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан, эмчийн болон иргэний нэр төр, эрх чөлөөнд халдан, гүтгэсэн сонин, сайтуудыг Эрүүл мэндийн яамнаас шүүхэд өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна