Шилмэл загвар” агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Mongolian beauty” тэмцээн энэ сарын 30-нд болно.
Богд хааны ордон музейд гурав дахь удаагаа болох тэмцээнд 70 орчим бүсгүй бүртгүүлсэн бөгөөд тэдгээрээс шалгарсан шилдэг 15-20 модель гала тоглолтод оролцох аж.
Тэд тайзны алхаа, харилцааны соёл, гэрэл зураг авахуулах чадвар, хэлний мэдлэг, авьяасаараа өрсөлдөхөөс гадна сайн үйлсийн ажил зохиож, шинэ санаа дэвшүүлсэн илтгэл тавих юм байна.
Тэмцээний шилдэг таван оролцогч олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхтэй болно. “Mongolian beauty”-ийн ялагч БНХАУ-д болох “Asian super model”- ийн тэмцээнд оролцох эрх гардах бол удаах байрын эзэн “Miss earth”-ыг зорих аж.
Харин дараагийн гурван байрын эзэд “Miss tourism queen of the year international” (Малайз), “Miss tourism international” (Малайз), “Miss Asia pacific world” (Япон, БНСУ) тэмцээнд тус бүр эх орноо төлөөлөн оролцож, гоо сайхан, мэдлэг чадвараараа өрсөлдөх гэнэ.



Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй