Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон. Тиймээс өнөөдөр аавуудын өдөр тохиож байна.
Манай улс “Аав нарын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд ес дэх жилдээ энэхүү баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Монголын эрэгтэйчүүдийн холбооноос НЦГ-ын харьяа Албадан саатуулах баривчлах төвд түр саатуулагдаад байгаа аав нарт зориулсан арга хэмжээ, мөн Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид, тэдний хүүхдүүдийн дунд “Миний хайртай аав ба би ” сэдэвт өдөрлөгийг хамтран зохион байгуулах юм.
Мөн олон нийтийн санал, хүсэлтийг харгалзан “Аав нарын өдөр”-ийг нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан албан ёсоор тэмдэглэдэг болох саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт тавиад байгаа аж.
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй