Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж ойрын үед олны анхаарлын төвд байлгүй “номхон төлөв” байсаар уйдсан бололтой. Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон “А-Capella” энтертэйнменттэй хамтран бүх авьяасаа шавхан харуулахаар зоригложээ. Тэрбээр спортын 12 төрлөөр зөвхөн мастерууд, аваргуудтай нь үзэлцэх гэнэ. Их аваргыг сур харваж, усанд сэлж, гүйж, туялзуур сэлмээр тулалдахыг харах сонин л байх. Харин шагай харвах, теннис тоглох, зээрэнцэг шидэх, гар бөмбөг тоглох, загасчлах бол хэн бүхний чөлөөт цагаа өнгөрүүлдэг л хэлбэр болохоор тийм ч сонин биш.
Нэгэнтээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахад хүн чанарын үүднээс “байлцсан”, төд удалгүй “Женко” Х.Баттулгыг даган АН-ын байр руу дагаж алхаад тус намын гишүүн болсон зэрэг цочир үйлдлээс нь түүнийг улстөрч болох нь гэцгээж байсан. Тэгвэл энэ удаад их аварга юу ярихаасаа урьтан юу хийж чаддагаа харуулахаар шийдсэн бололтой. Түүнийг есөн шид, арван гурван мэхээ үзүүлэх дээрх нэвтрүүлгийг фэнүүд нь тэсэн ядан хүлээж буй бололтой. УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр түүний ах улсын аварга Д.Сумъяабазар төгөлдөр хуураар симфони аязууд тоглож олныг гайхашруулсан. Хэдийгээр “баавгай хөгжимдсөн” мэт гайхаж байсан ч түүнийг дэмжих саналын тоонд эергээр нөлөөлсөн нь лавтай. Тэгэхээр их аваргын энэ санаачилгад буруутгах зүйл даанч алга. Тэр зөвхөн барилддаг л хүн биш гэдгийг хамтдаа харцгаая.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ