Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн Монгол Улсын отгон аварга Гунаажавын Эрхэмбаярт зориулсан “Сэлэнгэ түмний хүндэтгэлийн наадам” өчигдөр Сэлэнгэ аймагт боллоо. Тус наадамд Сэлэнгэ аймгийн харьяа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт болон тус аймгаас төрөн гарсан алдартнууд оролцсон юм.
Хүндэтгэлийн наадамд хүчит 128 бөх эр бяраа гайхуулж, Хөвсгөл аймгийн харьяат, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэсэн юм. Мөн шинэ аваргын хүндэтгэлийн наадамд их нас, соёолон, дааганы уралдаан болж, аймаг, улсын цолтой 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм.
Шинэ аваргын цолыг мялаах наадам ийнхүү Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт өчигдөр болсон бол 9-нд буюу ирэх баасан гаригт түүний төрөлх Мандал сумын нутагт аварга цолны найр болох юм.
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй