Дуучин Цэлмүүний дурсамж бүхнийг өгүүлэх “модон сандал”


Уран бүтээлээ орхин, хувийн амьдралдаа анхаарал хандуулах болсон дуучин Ч.Цэлмүүн өнгөрсөн намар хуримын зургуудаараа олныг алмайруулж явсан. Одоо тэгвэл бяцхан хүүгийнхээ өхөөрдөм зургуудыг дэлгэж эхэллээ. Хятад цустай хэмээн хэл амтай зарим нэгэнд адлагдаж, элдэв эрчүүдтэй нэр холбож бичихээс нь үнэхээр их залхсан дуучин бүсгүй анхны цомгоо гаргасан даруйдаа уран бүтээлийнхээ карьерт цэг тавьсан.Түүний амьдралд их өөрчлөлтийг авчирсан хайр дурлал, аз жаргалтай гэрлэлт, бяцхан үрийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ зориулахаар Ч.Цэлмүүн нэгэнтээ “Би урлагаас үнэхээр их залхаж байна. Өөрөө өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдөж, хэн дуртай нь миний амьдрал руу хошуу дүрж байгаад дургүй хүрсэн. Би зөвхөн “Би”-гээрээ үлдмээр байна” хэмээн хатуухан хэлж байсан удаатай. Юутай ч, авьяаслаг дуучин бүсгүй анхны үрийнхээ зургийг аавтай нь хамт авч аз жаргалтай амьдралынхаа нэгээхэн хормыг гэрэл зурагт мөнхөлжээ. Дуучин бүсгүйн бага насны дурсамж бүхэнтэй хамт байсан модон сандалаа тэрээр хүүдээ өвлүүлжээ. Тэрбээр цахим хуудастаа нэгэн модон сандалны зураг нэмээд “Миний сандал. Удахгүй хүүд минь очино” хэмээн бичжээ.