Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, 2013 оны 06-р сарын 03-аас хэрэгжиж эхэлсэн билээ. Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа түргэн хоолны үйлчилгээний сүлжээ газрууд 24 цагаар ажилладаг байсныг 07.00-03.00 цаг хүртэл ажиллуулахаар өөрчилсөн. Мөн иргэдээс ирүүлсэн саналын дагуу тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газруудыг пүрэв, баасан, бямба гарагт шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг уртасгасан юм. Гэхдээ архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 00.00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглосон заалтыг хэвээр үлдээсэн билээ. Энэхүү захирамжийн хэрэгжилт болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шалгалт хийжээ. Шалгалтаар “Баянзүрх дүүргийн Юу Жи Си ХХК-ийн “Метрополис”, Бишрэлт гүн ХХК-ийн “Бишрэлт гүн”, Чингис интернэшнл ХХК-ийн “Оакланд”, Чингэлтэй дүүргийн Матрикс ХХК-ийн “Face” зэрэг бар, цэнгээний газрууд “Худалдаа үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг батлах тухай” нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжийг зөрчин согтууруулах ундаагаар үйлчилж байсан нь илэрчээ. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2013 оны 04 сарын 04 өдрийн А/43 дугаар тушаалаар хүчингүй болгосон боловч хууль зөрчин ажиллаж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Иймд холбогдох хууль тогтоомж зөрчин ажилласан дээрх 4 газрын “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна