Өрх толгойлсон олны танил сайхан бүсгүйчүүд


Монголын урлаг, соёлын нүүр царай болсон олон сайхан бүсгүйчүүд үр хүүхдээ өсгөхийн зэрэгцээ өрх гэрээ тэргүүлэн хэнээс ч дутахгүй амьдралаа сайхан авч яваа. Ганц бие гэх нэрийн хуудастай ч сайхан зүс царай бие хаа, алдар нэрээсээ болоод олон эрчүүдийн хувьд харахаас цаашгүй, хүршгүй оргилыг бий болгосон тэднийг танилцуулья.


1. Дуучин Д.Отгонжаргал


Сайхан дуу хоолой, өөртөө итгэлтэй ч эгэл даруухан дүр төрхөөрөө сүүлийн үед цойлон гарч ирсэн авьяаслаг, царайлаг энэ бүсгүйг Д.Отгонжаргал гэдэг. Ээж, охиныхоо хамт амьдардаг. 
Тэрээр нэгэн хэвлэлд “Би маш сайхан хайртай учирч байсан. Миний амьдралын нэгэн аз жаргалтай мөчүүдийн нэг нь тэр үе байлаа. Одоо дурсамж болон үлдэж. Гэхдээ сэтгэл зүрхэнд минь тэр хайр гэрэл асаан байсаар л байх болно. Миний охин хайрын минь баталгаа” хэмээн ярьж байжээ. Харамсалтай нь сайхан хүүхний амьдрал адармаатай байдагчилан Отгонжаргалын анхны хайр нь өөрөөс нь нэлээд ах залуу байсан гэх бөгөөд СУИС-ийн оюутан, 20 ч хүрээгүй танхилгах охин байхад нь авч суусан ч хардалт гэх чимээгүй “нөхрөөс” болж хоёр тийш болсон аж.


2. МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог дуучин С.Эрдэнэцэцэг гавьяат Далантайтай хослон дуулж хамтран амьдардаг гэх хэл аманд өртөж байсан үе бий. Алаг нүдтэй царайлаг энэ бүсгүйн анхны хань нь эмч мэргэжилтэй залуу байсан ч Эрдэнэцэцэг хүүгээ аваад тусдаа амьдарсаар 10 гаруй жилийг үдэж буй. ҮДБЭЧ-ынхан байсхийгээд л Японд тоглолтоо хийдэг. Тэр тоглолт чүрт нь гавьяат маань явж Япон орон хоёр дахь гэр орон шиг нь болсон үед түүнийг хөгшин япон эрийн эхнэр болсон гэх яриа гарч байсан. Харин Японд амьдардаг монголчууд энэ хөөрхөн бүсгүйг кекүшюзан Д.Батбаяртай учиртай байсан гэх бөгөөд багагүй хугацаанд Японд хамт амьдарч байсан хэмээн ярьдаг юм билээ.


3. Дуучин Э.Номин-Эрдэнэ

Дуучин Э. Номин-Эрдэнэ хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Арвины дүүтэй гэр бүл болон хөөрхөн охинтой болсон. Жасмин гэх гадаад нэрийг хөөрхөн охиндоо хайрласан нь монгол хүүхдэд гадаад нэр өгч чамирхлаа гэсэн шүүмжлэл дагуулж байсан. Гэвч дайчин бүсгүй маань “Богино мөртлөө содон нэртэй хүний хувь тавилан сайн байдаг” хэмээн хүмүүсийн амыг таглаж байсан удаатай. Дуулахын зэрэгцээ fashion хувцасны дэлгүүр ажиллуулдаг тэрбээр охиныхоо аав бизнесмэн залуугаас салсан ч хэнээс ч дутахааргүй амьдралаа сайхан авч олон сайхан бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болж яваа.


4. Дуучин С.Сэрчмаа

“Хайрын дууч” хэмээн өргөмжлөгдөж байсан дуучин бүсгүй өөрөөсөө ахмад Өвөрмонгол хүнтэй суухад нь монголчууд халаглан зэмлэж байлаа. 
Хөл хөөртэй их найрыг хадмын нутагт хийсэн ч удалгүй охиноо тэврээд эх орондоо ирсэн. Хөгшин хятадын мөнгөнд нь болж суусан гэх яриа тэр үед тарж байсан ч “Бидний гэрлэлт зөвхөн хайран дээр тогтдог” хэмээн ам бардам ярьж байсан ч энэ хайр нь бүтээгүй. Эдүгээ урлагаасаа хөндийрч уянгалаг сайхан хоолойгоо бүүвэйн дуугаар сольсон уу Сэрчмаа гэх нэр хэвлэлийн хуудаснаа ч ТВ-ийн дэлгэцнээ ч харагдахаа больсон.

5. Дуучин Э.Минжинсор

Дуучин Э.Минжинсорын хувьд Грек эртэй дэр нэгтгэж хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. Түүнийг нөхөр хүүхдүүдийн хамт АНУ-д амьдардаг хэмээн нэг хэсэг ярьдаг байсан ч тэд тус тусдаа амьдраад удаж байгаа аж. Дуучин бүсгүй Facebook хуудаснаа ”Би нөхрөөсөө аль жирэмсэн байхдаа салсан. Одоогоор 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тиймээс нөхөргүй. Баярлалаа. Ойлгосонд” гэсэн комментийг үлдээж байсан. Нэгэн үе монголын шинэ цагийн сайхан охидын нэрийн хуудас болж байсан тэрбээр гадаадад амьдраад олон жил өнгөрсөн ч эх оронтойгоо сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг гэсэн.


6. Усны гүнж Ука

Урьхан дуутай, уяхан биетэй энэ бүсгүй Монголд анх усны фитнессийг оруулж ирэн өөрийн сайхан бие галбираар охид эмэгтэйчүүдийг уриалан дуудаж байсан. Олон ч эмэгтэй түүнийг дэмжиж уснаас салахаа больсон. 
Бизнес нь амжилтанд хүрч эхэлсэн сайхан бүсгүй Улаанбаатарын шоу цэнгээн үдэшлэг бүрийн хатан хаан болж эрчүүдийн харааг булааж байсан ч өөрөөсөө үе мултарсан “Болд төмөр ерөө гол”-ын эзэн Дэлгэрсайхан гэх “өвгөнтэй” учир ургуулж, хүүхдийг нь хүртэл төрүүлсэн нь эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн харамслыг төрүүлж байсан. Гэвч усны гүнж Ука гандан бууралгүйгээр хүүхдээ ганцаар өсгөн ажил, шоу хоёроо хослуулсан шигээ амьдралаа авч явна.