Төв аймгийн Эрдэнэ сум, Туул голын хөвөөнд орших Цонжин болдогт “Түмэн хишигтэн” хэмээх цогцолбор сүндэрлүүлж буй. Нийт 100 га газрыг хамрах уг цогцолборт 10 мянган хишигтэн баатрын уран баримал байрлах учиртай. Түмэн хишигтний хөшөө тус бүрийг хүрлээр цутгаж хийдэг бөгөөд нэг хөшөөнд дүрээ мөнхлөхөд 25 сая төгрөг байдаг гэнэ. Мэдээж олны танил, алдартай эрхмүүдээс чамгүй олон нь “Түмэн хишигтэн”-д дүрээ мөнхлөөд буй. Тэгвэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр ч тэдний нэг болжээ. Монгол Улсын нэрийг тив, дэлхий, олимпийн тавцанд мөнхөлсөн аваргын хувьд энэ бол зүй ёсны хүндэтгэл биз ээ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ