Ёкозуна Хакухо М.Даваажаргал Японы мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 26 дахь түрүүгээ авлаа.
Нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаанд нутгийн дүүдээ өвдөг шороодсон ч Монголоос төрсөн анхны ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтийг ахиулсан түүнийг сумогийн түүхэнд гуравт бичигдэх амжилтын эзэн болсныг Сумогийн холбоо хүлээн зөвшөөрсөн юм.
Сонирхуулахад тэрбээр одоогоос гурван жилийн өмнө мөн л нагоя башёд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн ч эзэн хааны цомыг авч чадаагүйдээ нулимс унагаж зогссон билээ. Тухайн үед “даваа наймаалцсан” гэх хэргийн улмаас 25 сумочийг огцруулж хару башёг цуцалж нацү башёг хийхгүй байхаар шийдсэн юм. Ингээд долоодугаар сард нь нийт бөхчүүдийн чансааг тодорхойлохоор сорилго барилдаан зохион байгуулж байсан. Түүнээс хойш гурван жил өнгөрч, манай Хакухо ч амжилтын эрчээ бууруулаагүй төдийгүй нутаг нэгт дүү нараа манлайлсаар ийнхүү түүхэн амжилтын шинэ эзэн болж чадлаа.
Эдүгээ түүний өмнө 32 түрүүтэй Тайхо, 31 түрүүтэй Чиёнофүжи нар “хүлээж” буй. Тэдний өмнө Монгол аваргын хүү Хакухо М.Даваажаргал жагсах өдөр холгүй байж мэдэх ч үүний тулд их хэмжээний хөлс, хүч шаардах нь тодорхой.
Ийнхүү олимпийн аварга, жүдоч Н.Түвшинбаяр үндэсний бөхөөс харцага цол хүртэж, өнөө жилийн наадмаар шинэ аварга төрсөн их баяртай зэрэгцэн сумогийн дэвжээнд түүхэн амжилтын шинэ эзэн тодорсон сайхан жил болж байна.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав