Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэх шийдвэрийг Монголбанкны захирлуудын зөвлөл гаргасныг манай сонин өмнө нь мэдээлсэн. Маш том бүтэц, өргөн олныг хамарсан үйл ажиллагаа эрхлэгч уг банкийг дампуурах сургаар хадгаламж эзэмшигчид нь яаравчлан мөнгөө татаж эхэлжээ. Одоогийн байдлаар хоёрхон хоногийн дотор нийт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөө татаад байгаа бөгөөд цаашид ч эрчимтэй нэмэгдэх хандлагатай гэнэ.
Нэгэнт Төрийн банкны мэдэлд очсон болохоор тус банкны тамга тэмдэгээр бүх гүйлгээг хийх шаардлагатай болсон нь араасаа асуудал дагуулаад байгаа гэнэ. Учир нь нэг дор хэтэрхий олон хүн ирж хадгаламжин дахь мөнгөө авч байгаа нь тус банкны тамга болоод тамгатай бланк хүрэлцэхгүйд хүргэжээ. Үүнээс үүдээд банкны салбаруудад дараалал үүсч, иргэдийг бухимдуулах болжээ. Хөдөө орон нутагт байдал бүр ч хүнд байгаа гэнэ. Учир нь аймгуудад Төрийн банкны салбар нэгж байхгүй учраас яаралтайгаас бусад ямар ч гүйлгээг хийхгүй байгаа. Тиймээс сандарсан харилцагч нараа тайвшруулах ч гэсэн үү гар утсанд нь “Харилцагч таны эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүллээ. Банкны үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх болно” гэсэн мессеж илгээсэн байв.
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 106 гомдол, мэдээллийг хянан шалгав