“Мисс Монголиа-2010” тэмцээний “Оюунлаг мисс”-ээр тодорч, олон улсад алдартай “Miss tourism-2010” тэмцээнд амжилттай оролцсон Б.Борголжин гэх бүсгүйг МУГТ, Олимпийн хүрэл медальт боксчин Б.Баярсайханы охин гэдгийг мэдэх хүн олон биз ээ. Идэр залуудаа амжилт гаргаж, олон улсад данстай тамирчин явахдаа Б.Баярсайхан эхнэрээ гомдоон, ихэр хүүхдүүдээ орхиод мисс Ч.Чулуунцэцэгтэй ханилсан гэлцдэг. 20- иод насаар дүү мисс эхнэр нь түүнтэй арван жил хамт амьдарч, хоёр хүү төрүүлж өгчихөөд Хөвсгөлийн шүүгч залууг дагаад хаяж одсон түүхтэй юм билээ.
Харин өдийг хүртэл ганц бие амьдралыг туулж, хоёр хүүгээ хэний ч гар харуулалгүй өсгөсөн боксчин Б.Баярсайхан дээр мисс эхнэр нь эргээд ирсэн боловч хүлээж авахгүй байгаа гэдэг. Тэрбээр нэгэн цагт орхиж одсон ихэр хүүхдүүд нь ийм сайхан өсч торнин, амжилттай явааг хараад бяцхан харуусал тээдэг биз. Мисс Б.Борголжингийн ихэр нь эрэгтэй бөгөөд АНУ-д сурч амьдардаг аж.
Хар багаасаа эцгийн хайр халамжийг үзэлгүй өссөндөө жаахан гомддог ч гэлээ, мисс бүсгүй аавыгаа хэдийнэ уучилсан гэсэн. Харин гэр бүл салалт, үр хүүхдүүдийн өнчрөл ямар хэцүү болохыг өөрийн биеэр туулсан учраас тэрбээр ирээдүйн нөхөртөө маш хатуу шаардлага тавьдаг юм билээ. “Миний амьдралын зорилго бол сайн нөхөртэй болох. Эмэгтэй хүн амжилтанд хүрэх эсэх нь нөхрийнх нь сайн муугаас их шалтгаалдаг. Тиймээс сайн нөхөртэй болохыг хичээдэг” хэмээн ярьсан Б.Борголжин олигггүй залуусаас “зайгаа барьдаг болсон гэнэ лээ.
С.Цахиур



Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ