Улсын начин Б.Одхүүд 5,1 жилийн хорих ял оноожээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрөгч мягмар гаригт улсын начин Б.Одхүүд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх, ял оноожээ. Шүүхээс түүнд таван жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Одхүүг Эрүүгийн  хуулийн 181.3-т зааснаар  зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт гэм буруутай гэж үзжээ. Тэрбээр өнгөрсөн онд Хан-Уул дүүрэгт байрлах “Гарден ресторанд улсын заан Ц.Баярсайханыг зодож, танхайрсан юм.