МАХН-ын дарга Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэрийг нэгжиж хайрцагтай бичиг баримт зарим зүйлсийг хураан авсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Нэгжлэгийг АТГ болон Прокурорын газруудаас хийсэн бөгөөд тухай орон сууцын үйлчилгээний ажилтнуудыг байлцуулан нэгжлэг хийсэн юм. УИХ-ын гишүүн болох О.Баасанхүү, Б.Баянсэлэнгэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Э.Эрдэнэжамъяан нарыг ихээхэн шалгаж удааж байж нэвтрүүлсэн хэдий ч зөвхөн коридорт байлган гэрлүү нь оруулсангүй. Шөнө дөл болтол гэргий О.Цолмонг байцаасан бөгөөд яг энэ цаг үед том хүү Э.Батшугарын хадам болох С.Төмөр, Ч.Долгормаа нарын гэрийг битүүмжилсэн бөгөөд МАХН-ын гишүүд ихээхэн бухимдалтай байрынх нь гадаа ирсэн байлаа.
Нэгжлэг хийсэн албаны хүмүүс хайрцагтай бичиг баримт олсон бөгөөд түүнийгээ эд мөрийн баримт болгон авч явсан байна. Чухам ямар бичиг баримт байсныг нь гэрт байсан О.Цолмон л мэдэх боломжтой бөгөөд ямар ямар бичиг байсныг нь хуулийн дагуу хурааж авахдаа акт үйлддэг тул түүгээр тэмдэглэгдсэн байх магадлалтай юм. АТГ тэдгээр бичиг цааснаас ихээхэн хэмжээний баримт сэлт олох нь тодорхой бөгөөд МАХН-ын булхай илрэх нь дамжиггүй юм.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ