Их хотын залуусын хүсэн хүлээдэг “Silence white 2013” шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10 мянган залууг нэгтгэхээр товоо зарлаад байгаа билээ.
Эрх чөлөөний тунхаглал, энхтайваны бэлэгдэл, эв нэгдлийн илэрхийлэл болсон цасан цагаанаар гоёж, мянга мянган гэрлийн гялбаанд, арван мянган залуус бүжиж наадах энэ үдшийн гол эзэд болсон MMP-ын эрхэмсэг "DJ" нар. Тэд их хотын залуусаа “Silence white 2013” шоунд нэгдэхийг уриалан өөр өөрсдийн өнцгөөс цагаан өнгийг хэрхэн төсөөлдөгөө хуваалцсан юм.
DJ Түвшин “Цагаан өнгийн хувцас миний өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэг” бол DJ Үүрээ “Өөрийн хамгийн эрхэм хүнээ өнгөтэй зүйрлэвэл тэр нь цагаан өнгө байх болно” гэжээ. Харин DJ DR Батаад “Хамгийн хурц өнгө бол цагаан өнгө” гэнэ. Түүнчлэн DJ Тэмүүжинд “Цагаан өнгө миний хувьд эрх чөлөө, хүсэл тэмүүллийг санагдуулдаг” бол DJ Tmk “Цагаан өнгө бол энхтайваны бэлэгдэл”, DJ Pago “Өнгө бүхэн өөрийн гэсэн утга учиртай. Цагаан өнгөнд эв нэгдэл оршдог” хэмээн санал нэгтээгээр өөрсдийнхөө ертөнц дэх цагаан өнгөний бэлэгдлийг хуваалцсан юм.
“Silence white 2013” шоуг “Mongol Mix Project”-ээс санаачлан Нийслэлийн Засаг даргын ивээл доор зохион байгуулж байгаа бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэн, АПУ ХК, “Sound Of Mongolia”, www.alpha.mnдэмжинэ ажиллаж байгаа бөгөөд албан ёсны онлайн түгээгчээр мэдээллийн dorgio.mn сайт ажиллаж байгаа юм.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ