Ялдам үгтэй уянгын дуугаараа рок попын ертөнцөд хөг нэмж, өөрийн гэсэн өвөрмөц стилээрээ бусдаас ялгардаг дуучин бол М.Нара. Тачаангуй төрхөөрөө залуусын зүрхийг гижигдэж, нүцгэн зургаараа эрчүүдийг галзууруулах дөхдөг дуучин бүсгүй өмнө нь чамгүй сайн бүжигчин байсныг та мэдэх үү? Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн аав, УБДС-ийг дүүрэгсэн жүжигчин ээж хоёроороо бахархаж "Би төрөөд л урлагаар амьсгалсан XVH. Ээж намайг өлгийдөөд хажууд маань "ABBA" хамтлагийн дууг тавьдаг байсан гэдэг. Цэцэрлэгт байхаасаа л дуулж, урлагтай холбогдож яваад энэ мэргэжлийг сонгосон. Би сайн дурын уран сайханч биш, мэргэжлийн дуучин болохоор шийдсэн учраас Япон руу сургуульд явсан" хэмээн ярьдаг. Түүний жинхэнэ нэрийг Нарантуяа гэдэг. Багаасаа урлаг, спортод дурлан, гимнастикаар хичээллэн гурван удаа улсын аварга болж байжээ. Хажуугаар нь арав гаруй жил бүжгийн дугуйланд хичээллэсэн байна.
Гэсэн ч тооны хичээлдээ сайн байсан түүнийг багш, ээж, аав нь ятгасаар "Чингис СООСЭ"-ийн худалдааны эдийн засагчийн ангид оруулжээ. Угаасаа урлагт элэгтэй байсан Нарааг эдийн засгийн ухаан уургалж тогтоолгүй алдчихсан бололтой. Нарантуяа хичээлийнхээ хажуугаар бүжгийн авьяасаа гайхуулж, тухайн үеийн "одуудын" тоглолтод оролцон ард нь бүжиглэдэг байж. Удалгүй шавилхан бүжигчин охин Наран улс руу эрдмийн жолоо запж, ”Tokyo of music school" сургуульд гоцлол дуулаач мэргэжлээр суралцахаар явсан юм. Таван жил сураад Монголд ирэхдээ нэрээ Нара болгон өөрчилж, ”The Start Nara" нэртэй анхны цомгоо гаргасан байлаа. Бүжигчин байсан шавилхан бүсгүй тавхан жилийн дараа гялалзсан дуучин болоод ирэхэд нь түүний бүжгээр тоглолтоо чимж байсан Байзда, Минжинсор зэрэг "одууд" бүгд унтарсан байсан юм. Гадаадад сурч байгаад ирсэн болохоор ч тэр үү түүний имиж, дуу, уран бүтээлээс нь арай л өөр өнгө аяс анзаарагддаг. 10 жилийн өмнөх Нарантуяа рок попын ертөнцөд цахиур хагалахаар ирэхдээ нэрээ төдийгүй зүсээ ч гэсэн ихэд өөрчилснийг “Фокус” гэрэл зургийн студийн архиваас харж болно.
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна