ОХУ-ын Эрхүү хотын Горькийн гудамжин дахь 8 давхар барилгын оройд нэгэн эр гараад хашгичиж байхыг хүмүүс үзжээ. Түүний хашгирч байгаа үгнээс нь “паспорт”, “документ” гэсэн үгнүүдийг л тэд ойлгосон байна. 40 орчим насны тэр хүн харайх гэж байгаа дүр үзүүлээд, арай нэг харайчихгүй байж. Хүмүүс түүнийг хятад барилгачин гэж бодож байсан байна.
Нутгийн иргэн Сергей:
-Энэ барилга дээр азийн ажилчид ажилладаг юм. Энэ дээр суугаа хүн эхлээд ямар нэгэн бичиг баримт паспорт шаардаад байсан. Тосох брезент авчрахгүй бол үсэрчихэж мэднэ гэсэн байна.
Төд удалгүй цагдаагийнхан ирж гудамжийг хааж Дотоодыг хамгаалах газар, Онцгой байдлынхан ч ирсэн байна. Түргэн тусламж, сэтгэлзүйч, гал сөнөөгч гээд ер нь л хавийнхан л цуглаж. Сэтгэлзүйчид түүнтэй орчуулагчаар дамжуулан харьцаж, үсрэхгүй байхыг ятгажээ. Тэгэхнээ тэр нь хятад биш харийн монгол хүн байсан байна.
Яг одоо сэтгэлзүйч, бусад албаныхан тэр монголтой хэлэлцээ хийж байна хэмээн baikal-daily.ru сайтад бичжээ. Тэр яагаад ингэж барилга дээрээс үсрэх гэж байгаа, хэн гэдэг болохыг тогтоож байна.
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна