Дахин нэг нярайн цогцос хогийн пункерээс олджээ


Өнгөрсөн сард дөнгөж төрсөн бяцхан үрээ хоёр давхраас хогийн бункерт шидсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл нэг нярай нь цогцос хогийн пункерээс олдсон байна.

 

Тодруулбал, энэ сарын 04-05-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад нярай хүүхдийн цогцос олдлоо гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн VI хороо, 31 дүгээр байрны хогийн бункерээс 1.3 кг жинтэй нярайн цогцос олджээ.

 

Одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж эцэг, эхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж.