УИХ-ын гишүүн С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтээ АТГ-аас өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл үүний дагуу эрхэм гишүүнийг Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Өнгөрсөн хугацаанд түүнийг шалгуулах хүсэлтээ 10 орчим төрийн бус байгууллагаас АТГ-т өгсөн байдаг.
Түүнчлэн түүний гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хариуцлага тооцуулах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нарын тэргүүтэй долоон гишүүн гаргаж, УИХ-ын дарга болон холбогдох хүмүүст саналаа хүргүүлж байсан ч мөн л хүлээж авахгүй байсаар өнөөдөртэй золгосон байдаг.
Харин эдгээр гомдлуудыг АТГ-аас сая нэг анхаарч гишүүнд эрүү үүсгэх нь зүйтэй гэж үзсэн учраас ийнхүү гишүүний нууц дансны мөрөөр мөрдөн байцаагчид орж байгаа нь энэ аж.
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна