Хүний амьдралын хамгийн нандин зүйл юм бол яах аргагүй гэр бүл, гэр бүлийн үнэ цэнэ. Гэтэл энэ хэн нэгнийх нь үнэнч бус зангаас болж, алдагдахад ямар их аюул дагуулдагийг монголчууд бүгдээрээ нэг эрийг булаацалдсан хоёр эмэгтэй нь эмгэнэлт түүхээс харлаа. Эцсийн эцэст нэг нь шоронд орж, нөгөө нь шороонд булуулна чинээ тэр эр санаагүй биз ээ. Гэвч хардалт, хар санаа хичнээн их харуусал дагуулдагийг ухаарч суугаа нь лавтай. Бас сэтгэл гэдэг жолоодлоггүй, хаашаа ч хувирч болно. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг үгний утга хатуу үнэн болохыг гадарлаж л байгаа байлгүй..
Манай сайт өчигдөр хоёр эмэгтэй хооронд гүйж, улмаар нэгийг нь шороонд нөгөө нь шоронд оруулсан Батболд гэх хүний талаар мэдээлж байсан билээ. Сэжигтэн 2003 оноос Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажиллаж байгаад гарсан нэгэн бөгөөд тус хэлтэст ажиллаж байхдаа хамт ажилладаг Батболд гэх залуутай үерхэж, гэр бүл болсон гэдэг. Гэвч Батболд нь талийгаач Э-тэй үерхэх болж, Ц.Туяагаас салсан юм байна. Батболд талийгаач бүсгүйтэй саяхнаас нэг гэрт орсон бөгөөд үүнээс болж дээрх балмад хэргийг үйлдсэн гэдгээ нэгэнт хүлээгээд байгаа билээ. Харин хэргийн эзэн хэнгэргмйн тохиур Батболд гэгч хэн бэ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Батболд нь талийгаач Э-д нэлээд үнэтэй Волксваген Таурег маркийн автомашин бэлэглэж байсан сураг бий. Мөн Батболд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст ажилладаг, удахгүй тушаал дэвшиж, татварын өөр хэлтэст даргаар томилогдох гэж байсан гэх мэдээлэл байсан. Харин хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тэрбээр нэлээд өндөр албан тушаалтан бололтой. Зарим хэвлэлийнхэний мэдээлж байгаагаар Д.Батболд Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалыг хашдаг юм байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам байхад Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө татварын хэлтэст ажиллаж байжээ.
Мөн хуульч мэргэжилтэй. Эрдэс баялаг, эрчим хүчний яам салахад Ашигт малтмалын яаманд үлдэж Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн хийж байсан байна. Тэрбээр гурван жилийн өмнө Ч.Туяа хэмээх татварын байцаагч бүсгүйтэй танилцаж нэг гэрт амьдрах болсон ч Төрийн захиргааны удирдлагын газрын дарга болсныхоо дараа сэтгэл нь хувирч өөр бүсгүйтэй явах болсноос Ч.Туяа Д.Батболд нарын хооронд хагарал үүсчээ. Маргалдах болгондоо Ч.Туяа нь Тэр хүүхнийг чинь ална хэмээдэг байсан тухай Д.Батболд мэдүүлсэн байна.
Д.Батболд сүүлийн хэд хоног ажилдаа ирэхгүй байгаа бөгөөд чөлөө авчээ. Учир нь түүнийг цагдаагийнхан түр саатуулаад байгаа бөгөөд энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролцсон эсэхийг нь шалгаж буй гэнэ. Хуулийнхны үзэж буйгаар Д.Батболдод эрүүгийн хариуцлага тооцох ямар ч үндэслэл байхгүй гэнэ. Харин гэр бүлийн хүрээнд ёс зүйн асуудал яригдаж болох аж. Сэжигтэн Ч.Туяа нь харин ааш түргэнтэй эмэгтэй, мөн Ч.Туяа нь талийгаач Э-г хөнөөхдөө Д.Батболд руу утасдаж хэлсэн гэх мэдээлэл ч байгаа аж. Мөн Надаас салбал би чиний но-г хэлнэ хэмээн Д.Батболдыг сүрдүүлдэг байсан тухай Ч.Туяагийн ойрын эх сурвалж мэдээлсэн байна
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ