Энэ сарын эхний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны ...дугаар байрны найман давхарт Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажилладаг 31 настай, эмэгтэй Э-г зэрлэгээр хөнөөсөн талаар бид мэдээллэсэн.
Тэгвэл өчигдөр шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдээр сэжиглэж байгаа нэгнийг баривчлан саатуулсан байна.
Хамгийн аймшигтай нь дээрх хэргийг 30 настай эмэгтэй үйлдсэн байж болзошгүй аж.
Тэрбээр өш хонзонгийн сэдлээр хохирогчийг орцондоо утсаар ярьж байхад нь хойноос нь хоёр хутгаар дүрж, нийтдээ 75 удаа хутгаар сийчин хөнөөсөн байна.
Уг хэргийг үйлдсэн даруйдаа орцноос гүйж гарахдаа хоёр хутгаа байрны хогийн бункерт хаясан байсныг цагдаагийнхан олжээ.
Хэдийгээр сэжигтэн одоогоор хэргээ хүлээхгүй байгаа боловч хутганаас авсан гарын хээ бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа аж.
Мөн уг хэргийг үйлдэхээр орц руу хохирогч эмэгтэйг сэжигтэн дагаж орохыг нь харсан гэрч байгаа гэнэ.
Юутай ч чухам ямар санаа зорилго, өшөө хонзонгийн улмаас нь тодорхойгүй ийм аймшигт хэрэг гарч, шалгаж байна.
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ