Найз залуутай болоод нэлээдгүй томоожсон дуучин М.Нарантуяа буюу Нара өөртэй нь усны дусал мэт адилхан дүүгээ урлагт уруу татсан гэлцдэг. Царайлаг төрх, сайхан бие галбираа эрчүүдийн харцнаас нуух дургүй М.Болортуяа гэх энэ бүсгүй секси байдлаар хувцаслаж, олны өмнө гардаг юм билээ. Үнэн худал нь тодорхойгүй ч, европ залуутай гэр бүл болохдоо эгчийгээ хуримын гэрчээр урьсан гэх мэдээлэл байдаг ч тэрбээр айл гэрийн эзэгтэй шиг харагддаггүй.
Загварын талын мэдлэг сайтай гэгдэж буй дуучин бүсгүй Наратай адил Японы урлагийн сургуульд суралцсан гэж ярьдаг аж. Фото модель, дуучин гэх өргөмжлөлтэй Болороо нэгэнтээ “Би гадаадын хөгжмийн ертөнцөд өөрийгөө сорино гэж бодож байгаа. Тийм болохоор монголчуудад зориулж дуулахгүй. Миний стиль, уран бүтээлийн онцлогийг ойлгоогүй хүмүүс намайг янз бүрээр ярьж л байдаг. Гэхдээ би яаж хувцаслаж, хэрхэн явахаа өөрөө мэднэ” гэж томорч байсан. Одоо тэрбээр Лондон хотод суралцаж буй гэх бөгөөд секси байдлаар авахуулсан элдэв зургуудаараа хэвлэлийн хуудсыг чимсэн хэвээр явна.
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна