Факт бол факт байдаг. Хүмүүс ёс суртахуунгүй, арчаагүй хүмүүс факт дэлгээд байна гэж ойлгодог. Гэвч од л бол од.Тэр утгаараа олны танилуудын гишгэсэн мөр, хэлсэн үг, хийсэн үйлдэл баримт болоод хоцрохын зэрэгцээ хүн төрөлхтний сониуч занг ямагт өдөөн турхирдаг. Барууны ертөнцөд дэлгэгддэг оддын фактаар дэлхий нийт амьсгалж байна. Увайгүй улс төрчдийн идсэн уусан фактыг бодоход улс эх оронд ямар ч гэм зэмгүй энэхүү фактууд хувь хүний зан чанарын тодотгол болоод л өнгөрдөг. Цахим ертөнцийн домог болсон Стив Жобс хүртэл өөрийнхөө намтрыг захиалж бичүүлэхдээ анхны, удаахь эхнэр хүүхдүүдээсээ нэг бүрчлэн ярилцлага авахыг зөвшөөрсөн байдаг. Үнэнээр амьдарч яваа хүмүүст хүнээс нуух зүйл байдаггүй бөгөөд энэ нь түүхэн хүмүүсийн намтрыг бүтээхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Ах дүү Кеннеди Мерилинтэй явалдаж байсан нь хүн төрөлхтнөөс ямар ч хараал ерөөл авчраагүй. Их аварга Д.Дагвадоржийн хувьд холливудын сайхан бүсгүйчүүдийн ч зүрхийг булгилуулдаг дэлхийн од гэсэндээ бусдын хараанаас мултарна гэж байхгүй нь бололтой. Энэ ч утгаараа аваргын дэггүйтэлт үе үе олныг шуугиулдаг. Тэрээр 2011 онд LV брэндийн дэлгүүрт үл таних бүсгүйтэй орж ирж, худалдан авалт хийсэн байдаг. Түүний картанд байсан мөнгө хүрээгүй учир банкнаас авчих гэсэн боловч өнөө хэд нь зөвшөөрөөгүй. Ингээд аварга арслан бар шиг уурлаж, ичсэн хүн хүн ална гэгчээр дэлгүүрийн лангууг түйвээж хаясан. Энэ дуулиан тэгсгээд намжсан юм. Аваргатай хамт явсан бүсгүй хэн болохыг LV брэндийн дэлгүүрийнхэн чандлан нууцалсан учраас олон түмэнд мэдэгдээгүй өнгөрсөн. Дагваа аваргын хувьд Honeymoon хамтлагийн дуучин, нялх од Золоотой хэсэг сүжирсэн нь охидын хүрээнд яригдаад өнгөрсөн юм. Тэд 2012 оны өвөл гал халуунаар дурлалцсан байдаг. Metromall их дэлгүүрт байрлах караокед Honeymoon хамтлагийн Золоо болон түүний найзуудтай хоолонд орж явсан юм. Тэр ч бүү хэл Өвөрхангай аймаг руу ч хамтдаа зугаалсан удаатай. Гэхдээ тэдний халуун дотно харьцаа нэг их удаан үргэлжлээгүй гэнэл ээ.
Эх сурвалж: www.dursamj.mn
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна