Хүний дархлал олдмол хомсдолын өвчлөлийг эрт үед нь анагаах шинэ эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санал болгож байна. Энэ талаараа тус байгууллага Куала Лумпур хотноо болсон ДОХ-ын асуудлаарх чуулга уулзалтын үеэр мэдээлэв. Уг эмийн ачаар 2025 он гэхэд ДОХ-ын халдвартай гурван сая хүнийг үхлээс аварч чадна хэмээн ДЭМБ мэдэгджээ. Гэхдээ уг эмийг үйлдвэрлэхэд нэлээд хөрөнгө шаардлагатай байгаа аж.
Нэг ширхэг шахмал эмэнд гурван төрлийн бодис орсон бөгөөд ДОХын халдвар аваад удаагүй, дархлааны системээ алдаагүй хүмүүст уулгах юм байна. Уг эмийг Алжир, Ар гентин, Бразилд хэдийнэ хэрэглээд эхэлжээ. Улмаар уг эм нь ХДХВ тархаж, дархлааны системийг гэмтээхээс хамгаалж чаддаг нь нотлогдсон байна. Одоогийн тооцооллоор дэлхийн хөгжиж буй орнуудын ДОХ-той иргэдэд хүртээмжтэй байдлаар уг эмийг хүргэхэд 23 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ.
ДЭМБ-ын ХДХВ, ДОХ-ын асуудал эрхэлсэн захирал, доктор Готфрид Хирншол “ДОХ-ыг вакцингүйгээр зогсооно гэдэг амаргүй. Гэхдээ энэхүү шинэ удирдамжийн ачаар ДОХ-оос шалтгаалах үхлийг удаан хугацаанд бууруулж чадна” гэжээ.
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ