БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс аймаг, дүүрэг бүрт эхэлж байна. Бүртгэл 4-нийг дуустал үргэлжлэх бөгөөд бүртгэлд хамрагдах иргэд тодорхой шалгуур хангасан байх ёстой юм. Тодруулбал, 1973 оны наймдугаар сарын 26-аас 1995 оны наймдугаар сарын 25-нд төрсөн байх, шүүхээр таслагдаж, хорих ял эдэлж байгаагүй, БНСУ-аас албадан гаргах ажиллагаанд хамрагдаж байгаагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй иргэд уг бүртгэлд хамрагдах юм байна.
Бүртгэлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх /хуулбар байж болно/
3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн гурван сарын дотор авхуулсан, засвар хийгээгүй/
Бүртгэлийн хураамж 24 ам.долларыг Хадгаламж банкинд тушаасан байх /10210033333 дансанд/
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ